ОХУ хуучин зэвсгүүдээ Украины дайнд ашиглаж эхэлсэн талаар хэвлэлүүд хэдийнэ мэдээлж байсан. Харин энэ удаа илүү анхаарал татахуйц зэвсэг гаргаж байгаа нь дэлхийн II дайны дараа ЗХУ-ын Улаан армийн үед гарсан Т-55 загварын танк аж. Энэ танк нь “маш хуучны” буюу музейд л харж болохуйц гэдгийг шинжээчид хэлж байна. Тухайлбал, түүхч Жон Делани CNN-д өгсөн ярилцлагадаа “Энэ танкыг ЗХУ хүйтэн дайны үед байлдааны гол танк болгон ашиглаж байсан” гэжээ.
Түүнчлэн ЗХУ эдгээр танкуудаа устгаагүй, эсрэгээрээ тэдэнд хангалттай их бий гэдгийг онцолжээ. Хиймэл дагуулаас авсан зураг дээр ОХУ Арсеньев дэх зэвсгийн агуулахаасаа танкууд гаргаж байгаа нь харагдсан бөгөөд эдгээр дунд Т-55 байсныг хэвлэлүүд мэдээлж байна. Шинжээчид эдгээр танкууд зэвсгийн агуулахад хэдэн арван жил болсон бөгөөд эргэн ашиглахын тулд тодорхой хугацаа шаардана гэдгийг мөн хэлж байгаа юм. Барууны шинжээчид уг үйлдлийг “ОХУ ялахын тулд яахаас ч буцахгүйн илрэл” гэж тодорхойлж байна.
Эх сурвалж: CNN
https://edition.cnn.com/2023/05/08/europe/russia-t-55-tanks-ukraine-intl-cmd/index.html