Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Долоон машин мөргөж, 12 настай хүүхдийг мөргөж гэмтээсэн Ч.Маралмаад холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал хойшилжээ. Түүнд анхан шатны шүүхээс жолоодох эрхийг нь гурван жилээр хасах, зорчих эрхийг нь хоёр жилээр хязгаарлах ял оноосон.
Өнөөдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүх хуралдаан эхэлсэн ч хойшлуулсан байна. Яг ямар үндэслэлээр шүүх хурлыг хойшлуулсан нь одоогоор тодорхойгүй байна.