Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс Д.Монголхүүгийн хорих ялыг буцаан зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэлээ.
Монголхүүг нэг жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсэн. Гэвч тэрбээр зорчих эрхийг хязгаарлах ялыг гурван сарын хугацаанд 2 удаа зөрчсөн тул энэ оны дөрөвдүгээр сараас хорих ялаар сольсон юм.
Эргэн сануулахад Д.Монголхүүг 2021 оны есдүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Сүхбаатарын талбайд цуглаан зохион байгуулах үедээ Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн албан хаагчдыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэм буруутайд тооцсон юм.