Монгол Улсын арслан М.Мөнгөн агсаны нэрэмжит xүчит бөxийн барилдаан болно
Монгол Улсын Гавьяат тамирчин Ц.Шаравжмцын хүү Ш.Энхийн-Од агенттай болж, NBA-ийн драфтад нэрээ өгсөн билээ.
Монгол тоглогч NBA-ийн драфтад нэрээ анх удаа өгч, шинэ тоглогчийн сонгон шалгаруулалтад оролцохоор болсон нь энэ. NBA-ийн драфтад түүний нэр албан ёсоор байршсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Ш.Энхийн-Од “Милуоки Бакс” багийн бэлтгэлд өмнө нь хамрагдсан. Тэгвэл тус баг түүнийг бэлтгэлдээ дахин урьжээ. Энэ нь Яннисаар манлайлуулсан “Милуоки Бакс” баг түүнийг ихэд сонирхож буйн илрэл.
Мөн “Лос-Анжелес Лэйкерс” багийн урилгаар “Лэйкерс” Уорриорс” багийн гурав дахь тоглолтыг үзсэн юм. Тэрбээр маргааш “Юта Жазз” багтай бэлтгэл хийнэ.
NBA-ийн драфт 2023 оны зургаадугаар сарын 22-нд АНУ-ын Нью-Йорк хотод болно.