Японы ерөнхий сайд Кишида Фүмио ням гарагт хоёр талт уулзалт хийхээр БНСУ-ын нийслэлд газардсан. Ингэснээр Японы ерөнхий сайд БНСУ-д 12 жилийн дараа айлчилсан үйл явдал болсон юм. Энэ үеэр Кишида Фүмио Японы колончлолын үед дарангуйлалд өртөж байсан Солонгосчуудын бодохоор сэтгэл нь эмзэглэдэг талаараа хуваалцлаа.
БНАСАУ-аас үйлдэж болзошгүй цөмийн аюулын эсрэг уг хоёр улс түүхэн харилцаандаа цэг тавьж, хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр чармайж буй. Үүний тулд, өнгөрсөн гуравдугаар сард БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сук Ёл мөн Японд айлчилсан билээ.
Талуудын дээд хэмжээний уулзалтын дараа хэвлэлийн бага хурлын болсон. 1910-1945 оны Японы колоничлолын үед болсон үйл явдалд Японы ерөнхий сайд ийн харамсаж байгаагаа илэрхийлсэн ч энэ нь түүний хувиасаа илэрхийлж буй үг гэдгийг онцолсон. Тодруулбал, Японы засгийн газар зарим асуудалд өмнөх байр сууриндаа хэвээр байна гэдгийг хэлжээ. Харин БНСУ-ын ерөнхийлөгч түүхэн үйл явдал цаашдын харилцаанд заавал саад учруулах шаардлагагүйг онцолж, харилцаагаа бэхжүүлэх хүсэлтэй байгаагаа хариуд нь илэрхийлсэн байна.
Эх сурвалж: AL JAZEERA