Насанд хүрээгүй хөвгүүд зогсоолд байсан тээврийн хэрэгслийг хулгайлсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Тодруулбал, энэ сарын 7-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт "Зогсоолд байсан автомашинд хулгай орсон байна”, мөн "Зогсоолоос Toyota Corolla маркийн тээврийн хэрэгсэл алдагдсан” гэх дуудлага, мэдээлэл тус тус бүртгэгджээ.
Шалгалтаар "Ц"-ын эзэмшлийн "Toyota Prius" маркийн тээврийн хэрэгслээс мөнгөн аяга, мөнгөн бөгж зэрэг эд зүйл, мөн иргэн "М"-ийн эзэмшлийн "Toyota Corolla" маркийн тээврийн хэрэгсэл алдагдсан болох нь тогтоогджээ.
Уг хэргийг 14-15 насны эрэгтэй "Н" болон "Ш" нар үйлдсэнийг тус дүүргийн цагдаагийн алба хаагчид илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газар