Монгол Улсын арслан М.Мөнгөн агсаны нэрэмжит xүчит бөxийн барилдаан болно
Чөлөөт бөх, үндэсний бөхийн дэвжээнд гялалзаж, чимж явсан хүчтэнүүдийн нэг нь яах аргагүй дархан аварга, Гавьяат тамирчтин А.Сүхбат. Азийн АШТ-ий мөнгө, хүрэл, Зүүн Азийн наадмын мөнгөн медальт тэрбээр чөлөөт бөхийн дэвжээндээ 23 жилийн дараа барилдлаа.
Гавьяат тамирчин Б.Болдын нэрэмжит ахмадын улсын аваргын 55-55 насны ангиллын 100 кг-д барилдсан А.Сүхбат аварга гурав ялаад түрүүлэв. Тэрбээр аваргын төлөөх барилдаанд Өвөр Монголын бөх Хасбаганыг ялжээ.
Хэдхэн хоногийн өмнө Монголын чөлөөт бөхийн мастеруудын холбооны ерөнхийлөгч болсон А.Сүхбат аварга хамгийн сүүлд буюу 2000 оны насанд хүрэгчдийн улсын аваргад зодоглохдоо шигшээд улсын харцага, ОУХМ Г.Ганхуягийг ялан, тав дахиа түрүүлж байв.