Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Засгийн газраас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн барьж хэлэлцүүлж эхэлсэн. Хуулийн өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоог хоёр дахин нэмэгдүүлж, 152 болгох гэж байгаа юм.
Тэгвэл УИХ-ын гишүүд өнөөдрөөс тойрогтоо ажиллаж эхлэх гэж байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд иргэд ямар байр суурьтай байгаа талаар сонсож, мөн мэдээлэл хүргэнэ.
Гишүүд орон нутагт ажиллаж эхэлж байгаатай холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгийн ирц бүрдэхгүй байна. УИХ-аар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хэлэлцэх үед бусад хуулийн хэлэлцүүлгийг зогсоодог тул энэ долоо хоног Төрийн ордон нам гүм байхаар байна.