Нүүр амны их эмч, эрүүл ахуйч Ц. Золжаргал: Монголчууд шүдний өвчлөлийг амь наснаас хол гэж тооцон нэг их ойшоодоггүй. Гэтэл шүдний өвчлөл хүний биеийн бусад 300-400 өвчний гол үүсгэгч нь болж байдаг. Шүдний 11 төрлийн хорт чанартай бактери байдгаас голлох хоёр хорт бактери нь Streptococcus mutans, Gingivitis хоёр юм. Гэтэл эцэг эхчүүд хүүхдийнхээ нярай байх үеэс уг өвчлөлийг бэлдэж өгдөг.
Streptococcus mutans хүүхдийн шүд ургах цагаас эхлэн шүдний паалан дээр өсөж үрждэг бол Gingivitis бактери нь буйлан дээр үүсдэг. Хүүхэд анх төрсөн цагаас буйл үүссэн байдаг учраас эцэг эхчүүд хүүхдээ амаараа хооллох нь асар хор хөнөөлтэй. Энэ талаар мэддэггүйгээс шалтгаалан 10-20 жилийн дараа зүрх судасны өвчлөл, хоолойны идээт үрэвсэл, бөөрний өвчлөл, ходоод хоол боловсруулах замын өвчлөлтэй хүмүүс биий болж байна шүү дээ.
Тиймээс хүүхдийнхээ нас насны онцлогт нь тохирсон шүдний арчилгааг хийхийн тулд эцэг эх өөрөө мэдлэг мэдээлэлтэй байх шаардлагатай байна. Хүүхдээ амаас ам дамжиж хооллосон бол амны хөндийг нь сайтар цэвэрлэх хэрэгтэй.
Хүүхдийг гурван нас хүртэл нь фтортой оо хэрэглүүлэхгүй байх нь зүйтэй. Учир нь урган төлжиж байгаа шүдэнд фтор хүчтэй нөлөөлнө. Үндэсний Urgana брэндийн оо нь бага насны хүүхэд болон насанд хүрэгчид хэрэглэхэд тун тохиромжтой. Энэхүү оо нь фторын агууламж багатайгаас гадна амьд кальци агуулдаг учраас хэрэглэгчдэдээ зөвлөхөд итгэл төгс байдаг билээ.