Их Британи даяар хөл гишгэх зайгүй баярын өдрүүд үргэлжилсээр байна. III Чарльзыг хаан ширээнд залах ёслолын дараа болсон тоглолтын үеэр ирээдүйн хаан ширээ залгамжлагч, хунтайж Уилльям “Аав аа, би танаар бахархаж байна. Эмээ биднийг харж байгаа, тэр бас надтай ижил мэдэрч байгаа гэдэгт итгэлтэй байна” гэж хэлсэн нь олны сэтгэлийг хөдөлгөлөө. Ингэхдээ тэрбээр эцгийнхээ өнгөрсөн 50 жил хийсэн ажлуудыг нь алдаршуулсан байна. Хаан ширээнд залах ёслолын дараа болсон хүндэтгэлийн тоглолтод алдарт дуучин Кэти Перри, Тэйк Дат хамтлаг тэргүүтэй уран бүтээлчид оролцсон ба 20 мянга гаруй хүн цугларчээ. Түүнчлэн BBC агентлаг дэлхий даяар шууд дамжуулсан юм. Хүндэтгэлийн тоглолтын бас нэг онцлох хэсэг бол жүжигчин Том Крузын мэндчилгээ байлаа. Тэрбээр бичлэгээр дамжуулан хаанд мэндчилгээ дамжуулсан бөгөөд “Ахмадаас ахмадад мэндчилье. Эрхэм дээдэс ээ, та миний хамтран нисгэгч байж болно” гэжээ. Энэ мэтчилэн шинэ хааныг хүндэтгэх тоглолт ёслол төгөлдөр болсныг BBC агентлаг онцолжээ.
Эх сурвалж: BBC