Монгол Улсын арслан М.Мөнгөн агсаны нэрэмжит xүчит бөxийн барилдаан болно
Узбекистаны нийслэл Ташкент хотод болж буй боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний зургаа дахь өдөр монголын хоёр тамирчин тулалдлаа.
-63.5 кг жинд эхний хоёр тулаандаа төвөггүй ялсан Баатарсүхийн Чинзориг Ардчилсан Конго улсын тамирчныг гурван үед 5-0 харьцаагаар илүүрхэж шөвгийн наймд шалгарав.
Харин -67 кг жинд Баттөмөрийн Мишээлт эхний тулаанаа Алжирын боксчинтой хийж 3:2 харьцаагаар хожсон байна. Ийнхүү тэрээр шигшээ 16-д Арменийн боксчин Гурген Мадояантай тавдугаар сарын 9-д тулалдахаар боллоо.