Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Ковид-19 вирус нь дэлхийн хэмжээнд тулгамдсан асуудал биш болсон гэдгийг зарлалаа.
Ингэснээр ковид-19 цар тахал гурван жилийн дараа төгсгөл рүүгээ ойртож буйг илтгэлээ. Албаны хүмүүсийн мэдээлснээр ковид-19 вирусийн нас баралтын түвшин 2021 оны нэгдүгээр сард долоо хоногт 100 мянга гаруй бүртгэгдэж байсан бол хамгийн сүүлд энэ оны 4-р сард 3500 гаруй болж буурчээ. ДЭМБ-ын тэргүүний хэлснээр цар тахал эхэлснээс хойш дэлхий даяар долоон сая гаруй хүн нас барсан байна. Гэсэн хэдий ч бодит байдал дээр энэ тоо гурав дахин их буюу 20 гаруй сая байж болзошгүй гэдгийг ДЭМБ-ын тэргүүн Тедрос Аданом Гебрейсус анхаарууллаа. Түүнчлэн ковид-19 вирус эрсдэл өндөртэй өвчин хэвээр байгаа гэдгийг дэлхий нийтэд сануулсан байна. Анх 2020 оны нэгдүгээр сард ДЭМБ-аас уг вирусыг дэлхийн хэмжээнд анхааралдаа авах ёстой эрүүл мэндийн асуудал болсон гэдгийг зарлаж байсан. Харин ДЭМБ-ын зүгээс улс орнууд ковид-19 вирусийн эсрэг хамгаалалтай сулруулж, тайвширч болохгүй гэдгийг мөн уриаллаа.
SOURCE: BBC