АНУ-аас БНХАУ-д суух элчин сайд Николас Бурнс АНУ, БНХАУ-тай ярилцахад бэлэн байна гэдгээ илэрхийлжээ.
Түүнчлэн БНХАУ ч энэ саналд татгалзахгүй гэж найдаж буйгаа хэлсэн байна. Тодруулбал, “Манай хоёр улсын хооронд илүү бат бөх харилцаа үүсэх хэрэгтэй” гэж хэлжээ. Түүнчлэн өнгөрсөн хоёрдугаар сард хойшлогдохоор болсон АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкений БНХАУ дахь айлчлал болж магадгүйг хэлсэн ч тодорхой хугацаа заасангүй. Нэн ялангуяа, нөхцөл байдлыг харгалзсаны үндсэн дээр энэ айлчлал биеллээ олох боломжтой гэсэн юм.
АНУ-ын томоохон дипломатын хэлсэн үгс хоёр орны харилцааг шүүмжлэгчдийнхээс “хавьгүй” эерэг байгааг шинжээчид мөн онцоллоо. Тухайлбал, өнгөрсөн оны 11-р сард Балид болсон Ши Жиньпин, Жо Байден нарын уулзалт үр дүнтэй болсноос гадна өдгөө тэрбээр Ван И, Чин Гань зэрэг БНХАУ-ын гадаад харилцааны өндөр дээд албан тушаалтнуудтай харилцан ойлголцоход төвөггүй байгаа гэсэн юм. Түүнчлэн Украины ерөнхийлөгч В.Зеленский Ши Жиньпинтэй утсаар ярьсан нь сайн анхны алхам болсныг онцолж, БНХАУ энэ дайныг зогсооход ОХУ-ыг ятгаж чадах цорын ганц орон гэж үзэж буйгаа хэлсэн байна.
SOURCE: CNN