Украин, ОХУ-ын хооронд байлдаан улам ширүүсэж буй энэ цаг үед Украины ерөнхийлөгч В.Зеленский Нидерландад гэнэтийн айлчлал хийлээ. В.Зеленский тус улсын ерөнхий сайд, парламентын гишүүдээс гадна Олон улсын эрүүгийн шүүхийн удирдлагуудтай уулзалт хийсэн юм. Гуравдугаар сард Олон улсын эрүүгийн шүүхээс В.Путиныг дайны гэмт хэрэгт буруутгаж, баривчлах зөвшөөрөл өгсөн.
Мөн ОХУ-ын хүүхдийн эрхийн комиссар Мария Львова-Беловаг Украин хүүхдүүдийг хууль бусаар ОХУ-д шилжүүлсэн гэх хэргээр мөн буруутгагдаад байсан юм. Гэвч Кремль уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж байсан билээ. Тиймээс В.Зеленский энэ айлчлалаар Олон улсын эрүүгийн шүүхтэй дээрх асуудлыг хэлэлцэнэ гэж хэвлэлүүд таамаглаж байгаа юм. Гааг дахь олон улсын эрүүгийн шүүхэд тавьсан илтгэлийнхээ үеэр тэрбээр Украин энэ дайнд ялсны дараа В.Путиныг дайны гэмт хэрэгт буруутгаж, шүүхийн өмнө суулгах болно гэжээ.
SOURCE: AL JAZEERA