Сербийн нийслэл Белград хотын бага сургуульд дэлхий нийтийг цочроосон гэмт хэрэг гарлаа. 13 настай хүү хэдэн долоо хоногийн турш төлөвлөж, жагсаалт гаргасны үндсэн дээр найман сурагч болон нэг хамгаалалтын албаны ажилтан руу гал нээж, аминд нь хүрсэн байна.
Цагдаа нар хүүг газар дээр нь баривчилсан ба гэмт хэргийг мөрдөн шалгаж эхэлсэн байна. Сэжигтэн уг хэргийг үйлдэхдээ аавынхаа гар бууг ашигласан бөгөөд хууль ёсны эзэмшилтэй буу байсан гэнэ. Түүнчлэн энэ хэрэг болохоос өмнө аавтайгаа нэг бус удаа буудлагын талбай руу очиж байжээ. Тиймээс сэжигтний эцэг, эхийг цагдаа нар мөн баривчилсан байна.
Энэ талаар Сербийн ерөнхийлөгч Александер Вучич “Өнөө цагийн улс орны маань түүхэн дэх хамгийн эмгэнэлт өдөр тохиолоо” хэмээгээд гурван өдрийг гашуудлын өдөр болгон зарлажээ. Сэжигтнийг сэтгэл зүйн төвд аваачих ба 14 нас хүрээгүй тул хэрэг хүлээлгэх боломжгүй гэдгийг мөн хэлсэн байна. Олон хүний аминд хүрсэн галт зэвсгийн халдлага Сербид тун ховор тохиолддог. Тус улс галт зэвсгийн маш чанга хуультай боловч галт зэвсэг эзэмшлийн тоогоорр Европт тэргүүлдэг байна.
SOURCE: BBC