Дуучин Эд Шийраны “Thinking out loud” дуу 1970-аад оны нэрт дуучин Марвин Гейийн “Let’s get it on” дууг хулгайлсан буюу зохиогчийн эрхтэй холбоотой эсэх талаар маргаан үүсээд хоёр долоо хоног гаруйн хугацаа өнгөрсөн. Тангарагтны шүүхээс Эд Шийраныг зохиогчийн эрхийн асуудал гаргаагүй гэж үзсэн байна.
Тодруулбал, Эд Шийран энэ дуугаа өөрөө зохиосон гэж дүгнэлтэд хүрсэн байна. Уг асуудалд багагүй бухимдаж байгаагаа хэд хэдэн удаа илэрхийлсэн дуучин эр “Мэдээж би энэ үр дүнд сэтгэл хангалуун байна. Гэхдээ л ийм зүйл шүүхэд очтолоо явсан гэж бодохоор сэтгэл санааны хувьд хэцүү байна. Ямар ч баримтгүй хардалт байсан шүү дээ” гэжээ.
Түүнчлэн түүний эмээг оршуулах ёслол Ирландад болж байгаа ч шүүхэд дуудагдсан тул очиж чадаагүйдээ маш их харамсаж байгаагаа дуучин эр илэрхийлсэн байна. Let’s get it on дууг хамтран бичсэн Эд Таунсэндийн гэр бүлийнхэн Эд Шийраны Гремми авсан дуу нь зохиогчийн эрхийн асуудалтай гэж анх түүнийг буруутгасан юм.
SOURCE: CNN