Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
ГЕГ-аас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Албан тушаалаа урвуулан ашигласан гаалийн улсын байцаагч нарт дараах арга хэмжээг авсан талаар энэ үеэр мэдээлэв.
ГЕГ-ын хэлтсийн дарга Б.Сүхбаатар "Сэлэнгэ аймаг дахь гаалийн газрын Гаалийн улсын байцаагч О, Г, М нар албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Алтанбулагийн чөлөөт бүсээс архи, согтууруулах ундааг удаа дараа хууль бусаар нэвтрүүлснийг илрүүллээ.
ГЕГ-ын Зөрчилтэй тэмцэх, аюулгүй байдлын газраас дотоод хяналт, шалгалт явуулж, Гаалийн ерөнхий газрын даргын тушаалаар сахилгын шийтгэл ногдуулж, албан тушаалаас нь чөлөөллөө.
Дээрх нэр дурдсан алба хаагчдын авлига, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй үйлдэлд АТГ-аас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна" гэв.