Монголын үндэсний бөхийн холбооноос тавдугаар сард болох барилдааны хуваарийг танилцууллаа.
-6-нд 12:00 цагаас Дархан аварга Д.Цэрэнтогтохын нэрэмжит Улсын аварга цолны хүндэтгэл Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан,
-7-нд 12:00 цагаас СГЗ, улсын начин Содномын Эрхэмбаярын нэрэмжит Аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан,
-13-нд 12:00 цагаас Улсын начин Содномын Дэлгэрбатын нэрэмжит Аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан,
-14-нд 12:00 цагаас "Алтан жолоо” группийн нэрэмжит Улсын арслан цолны хүндэтгэл улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан,
-20-нд 12:00 цагаас Түлш, эрчим хүчний салбарын 100 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан,
-21-нд 12:00 цагаас Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,
-27-нд 12:00 цагаас МУГТ, улсын өсөх идэр начин А.Баатархүүгийн нэрэмжит Аймаг, цэргийн цолтой бөхийн барилдаан,
-28-нд 12:00 цагаас Монголын Залуучуудын холбооны ойд зориулсан улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаантай.