Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хуулийн төслийг өчигдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцсэн билээ. Улмаар өнөөдөр Засгийн хурлаар танилцуулж, дэмжлээ. Ингэснээр өнөөдөр ҮХНӨ-ийн хуулийн төслийг УИХ-д өргөн барина.
Өнөөдрийн Засгийн газрын хуралдааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны намар сонгууль болно гэсэн яриаг эрс үгүйсгэн, сонгууль хугацаандаа болно гэдгийг протоколд тэмдэглүүлэхийг хүслээ. Ингэснээр УИХ-ыг 152 гишүүнтэй болгох асуудал бараг тодорхой боллоо.