“WEDDING EXPO MONGOLIA-2023”-ийг “Монголын хуримын үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн холбоо” ТББ, BRAND MEDIA GROUP-ээс жил бүр зохион байгуулдаг.
Энэ нь бизнесийн байгууллагууд, Энтертайнмент салбарынхны хүсэн хүлээдэг хамгийн том арга хэмжээ юм.
“WEDDING EXPO MONGOLIA 2023” -н нүүр царайгаар таван гоо бүсгүйг зохион байгуулагчид сонгосон явдал сонирхол татаж байна. Монгол улсын Гавьяат жүжигчин Г.Ундармаа, “Сайхан бүсгүй” группын админ Б.Дэлгэрмаа, модель С.Төгс, охидын “The Wasabies”хамтлагийн ахлагч Э.Анужин, “One music” продакшны уран бүтээлч, дуучин Ч.Мишээл нарыг хамтатгасан сурталчилгаа хуримын хувцас бүсгүй хүнийг энхрий ялдам, төгс жаргалтай болгодгийг илтгэжээ.
Насны бэлтгэдэлт найрын саруудыг угтсан эл арга хэмжээг нийслэл төдийгүй, 21 аймагт хуримлах хос, ах дүүс, үйлчилгээ, үйлдвэрлэл эрхлэгчид ирж сонирхдог, оролцдог уламжлал хэдийн тогтсон билээ.
Ховор чамин болон тансаг зэрэглэлийн автомашинуудын үзэсгэлэн, хуримын салбарын шилдэг мэргэжилтнүүдийн зөвлөгөө, хэлэлцүүлэг, хуримын болон гоёлын даашинзны загварын шоу бүхий уг арга хэмжээ UG Arena цогцолборт тавдугаар сарын 6,7ны 11:00-19:00 цагийн хооронд зохион байгуулагдана.
Энэ жилийн хуримын үзэсглэнд нийслэлийн “Гэрлэх ёслолын ордон” хамтран зохион байгуулагчаар ажиллаж байгаа бөгөөд үзэсгэлэнгийн үеэр хуримын саруудын захиалгаа урьдчилж авах юм.
Үзэсгэлэнгийн үеэр урилга, гэрэл зураг, видео бичлэг, ресторан, катеринг, бялуу, чимэглэл, даашинз, эрэгтэй хослол, үндэсний хувцас, хуримын бөгж, гоёл, make up, гоо сайхан, авто машин түрээс, бал сарын аяллууд гэх мэт хуримын үйлчилгээ үзүүлдэг 70 гаруй шилдэг байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулах юм байна.