Эс Жи Эйпс баг цувралын гурав дахь хожлоо авлаа

Пара жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Казахстаны Астана хотод болж Монголын пара жүдогийн холбооны ерөнхийлөгч, Х.Цагаанбаатар, багийн дасгалжуулагч Б.Нарантуяа нарын удирдлагад таван тамирчин эх орноо төлөөлөн оролцсоноос хоёр алтан медаль хүртлээ.
Тодруулбал Эрэгтэйчүүдийн “J1” ангиллын 90 кг-ын жинд Д.Ганбат, эмэгтэйчүүдийн “J1” ангиллын -70 кг-д өнгөрсөн жилийн ДАШТ-ий мөнгөн медальт Л.Туруунаа нар алтан медаль хүртсэн байна.