Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн Өндөртолгой хэсэг үерийн хамгаалалтын далан сэтэрч, айлууд голын усанд автаж болзошгүй байдал үүслээ гэж тавдугаар сарын 1-ний 16:28 цагт дуудлага өгчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан Онцгой байдлын газрын алба хаагчид, Улиастай сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд сэтэрсэн далангийн 50 метр хэсэгт 20 шоо метр шороо асган даланг сэргээж, 40 метрийн урттай шуудуу татаж голын усыг урсгаж, усанд автаж болзошгүй байсан хоёр өрхийг аюулгүй болгосон гэж ОБЕГ-ааас мэдээлэв.