Хөгжлийн банкны гэх хэргийн шүүх хурал “Улаанбаатар” чуулгад 11 дэх өдрөө үргэлжилж байна. 80 шүүгдэгч, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн өнөөдрийн хуралдаанд Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүн асан Б.Махбал оролцож байна.
Тэрбээр ЗТХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байхдаа бусдын амь насанд хүрсэн. Улмаар шүүхээс 13 жилийн ял оноон, хорьж байгаа юм.
Шүүх хуралд хорих ангиас ирэн оролцож шүүгдэж буй Б.Махбал “Би Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнээр 2016-2017 онд ажилласан. “Бэрэн групп”-т зээл олгох талаар мэдээлэл аваагүй байсан. Би зөвхөн санал өгөх эрхтэйгээр оролцсон. ТУЗ-ийн зөвлөл хуралдахад би ээлжийн амралттай, хөдөө байсан. Тиймээс оролцох боломж байгаагүй.
ТУЗ-ийн хурлаас 10 гаруй хоногийн дараа ТУЗ-ийн нарийн бичгийн дарга Хулан хуралдааны тэмдэглэлд гарын үсэг зуруулъя гэсэн. Би хурлын тэмдэглэл л гэж бодсон. Түүнээс биш ТУЗ-ийн шийдвэр байсныг нь мэдээгүй" гэлээ.