Монгол Улсын арслан М.Мөнгөн агсаны нэрэмжит xүчит бөxийн барилдаан болно
Сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн ДАШТ Казахстан улсад өчигдөр эхэллээ. Энэ удаагийн ДАШТ-д Монголоос 10 боксчин оролцож байна.
Эрэгтэйчүүдийн 60 кг-д ОУХМ Т.Энхтөр эхний тойрогт Палестиний тамирчин С.Рихабыг яллаа. Дэлхийн цом, Улаанбаатарын цомын хүрэл медальт тэрбээр дараагийн тойрогт ДАШТ-ий хүрэл медальт, Доминиканы боксчин Крузтай тоглоно.
Дэлхийн аваргаас гол найдваруудын нэг, оюутны дэлхийн наадмын аварга, Азийн аваргын хүрэл медальт Х.Энх-Амар эхний тойрогт Туркийн тамирчин Батухан Читфкид ялагдлаа.