Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Гаалийн байгууллагын ажилтны гэрээс есөн кг алт, 10 тэрбум төгрөг хураасан гэх мэдээлэл цацагдаад буй. Энэ талаар Гаалийн ерөнхий газраас мэдээлэл хийлээ. ГЕГ-ын Хуулийн хэлтсийн дарга Ч.Тамираа “Улсын байцаагч, нягтлан бодогч С гэдэг хүнтэй холбоотой мэдээлэл гарсан. Ийм худал мэдээлэл цацагдсанд гаалийн байгууллагын зүгээс харамсаж байна.
Улсын байцаагч С-ийн гэрт шалгалт хийсэн нь үнэн. Гэхдээ тийм их хэмжээний мөнгө, алт хурааж аваагүй.
Тухайн нягтлан бодогчийн гэрээс 60.000 орчим рубль, 10 орчим тооны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олдсон. Улсын байцаагч С сүүлийн жил, зургаан сарын хугацаанд хүүхдээ төрүүлээд, асарч байгаа” гэв.