Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Сангийн сайд Б.Жавхлан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр тэрбээр “Гэрэгэ” бондын төлбөрийг бүрэн барагдуулсан талаар мэдэгдсэн юм.
Б.Жавхлан “Монгол Улс “Гэрэгэ” бондын үлдэгдлийг баасан гаригт бүрэн төллөө. Засгийн газар 2017 онд авсан тус бондын үлдэгдэл 387 сая ам.доллар үлдсэн байсан юм.
Засгийн газар 2017 онд “Гэрэгэ” бондоос 800 сая ам.доллар авсан. Хугацаа 5.5 жил байсан. “Гэрэгэ” бондын үлдэгдлийг барагдуулсан нь Гадаад өрийн менежментээ амжилттай хийсний үр дүн. Ингэснээр Монгол Улс ямар хариуцлагатайгаа олон улсад харууллаа.
Мазаалай, Чингис, Гэрэгэ бондын өр төлбөрийг бүрэн барагдуулж дуусгаснаар Засгийн газар гадаад өрөөс хамааралтай дефолтоос бүрэн гарлаа” гэв.