Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Гаалийн ерөнхий газрын ЗУГ-ын дарга Б.Хосбаяр цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Шүүр ажиллагааны хүрээнд гаалийн байгууллагын 61 албан хаагчийг ажлаас нь чөлөөлсөн талаар мэдээлэв.
Б.Хосбаяр “Шүүр ажиллагааны хүрээнд гаалийн байгууллагын 1445 улсын байцаагч, 465 төрийн үйлчилгээний ажилтныг шалгалаа. Шалгалтаар хэд хэдэн зөрчил илэрлээ. Эдгээрээс дурдвал, төрийн албаны шалгалт өгөөгүй, тусгай шалгалт өгөөгүй зэрэг зөрчлүүд байв.
Төрийн албаны шалгалт өгөөгүй 61 албан хаагчийг ажлаас нь чөлөөлөхөөр боллоо. Энэ шийдвэр өнөөдрөөс хэрэгжин, ажлаас нь чөлөөлнө. Тусгай шалгалт өгөөгүй зөрчилтэй байгаа 88 албан хаагчаас энэ төрлийн шалгалтыг авна” гэв.