БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны дүү Ким Ё Жон "АНУ, БНСУ-ын хийсэн гэрээ ноцтой аюул дагууллаа” гэж хэллээ.
БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сук Ёл өнгөрсөн долоо хоногт АНУ-д зургаан өдрийн айлчлал хийж, БНАСАУ-ын зүгээс ирж болзошгүй цөмийн аюулын эсрэг АНУ-тай хамтрах буюу АНУ цөмийн зэвсэг хэрэглэх тухай заасан “Вашингтоны тунхаглал” гэх гэрээнд гарын үсэг зурсан юм.
Ким Ё Жон “БНАСАУ-ын цөмийн зэвсэг улам боловсронгуй болох ёстой. Дайснууд хэдий чинээ хамтарсан сургуулилалт хийж, Солонгосын хойгт цөмийн зэвсгээ байрлуулна, төдий чинээ бид ижил хариу барина” гэж хэлснийг тус улсын төрийн мэдлийн хэвлэл мэдээллүүд онцолж байна.
Түүнчлэн Зүүн Хойд Азийн аюулгүй байдлыг улам эрсдэлд орууллаа гэж үзэж буйгаа Ким Ё Жон анхааруулсан байна. Тэрбээр БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын төв хороонд өндөр албан тушаал хашдаг ба ахдаа ихээхэн нөлөө үзүүлдэг нэгэн гэдгийг хэвлэлүүд тодотгодог билээ.
SOURCE: BBC