АНУ-ын Охайо мужид 13 настай хүү тикток платформ дээр шуугиж байсан нэгэн чэллэнжил нэгдсэний улмаас нас баржээ.
Жэйкоб Стивенс нь гэртээ найзуудтайгаа байхдаа “Бенадрил чэллэнж”-ийг эхлүүлсэн бөгөөд эмний тунг нь хэтрүүлж хэрэглэсэн байна. Тэрбээр нас барахаасаа өмнө долоо хоногийн хугацаанд амьсгалын аппараттай байсныг гэрийнхэн нь хэлжээ.
АНУ-ын хүнс, эмийн захиргаанаас “Бенадрил чэлэнж”-ийн аюулыг сануулж байсан буюу уг эмийг хэтрүүлж хэрэглэвэл зүрхний өвчин, уналт үүсгэх эрсдэлтэй, цаашлаад үхэлд ч хүргэж болно гэж мэдэгдэж байжээ. Хүүгийн эмээ өөр ямар ч хүүхэд нэмж битгий энэ аюулыг туулаасай гэж хүсэж буйгаа илэрхийлсэн байна.
Тиктокийн зүгээс мөн мэдэгдэл гаргаж “Хүүгийн гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье. Бид хэрэглэгчпийнээ аюулгүй байдлыг хангахаар нухацтай ажиллаж, энэ төрлийн контентыг устгадаг. Манай 40 мянган ажилтнууд цаашид энэ төрлийн аюултай контент цацагдахаас урьдчилан сэргийлэх болно” гэжээ.
SOURCE: CNN