Туркийн сонгууль тавдугаар сарын 14-нд болно. Энэ удаагийн сонгуульд тус улсын ерөнхийлөгчийн албыг 2014 оноос хашсан Р.Т.Эрдоган болон сөрөг хүчний Кэмал Киличдароглу нар өрсөлдөж байгаа юм.
Өдгөө 69 настай Р.Т.Эрдоган өнгөрсөн долоо хоногт нэгэн телевизийн ярилцлагад орж байх үеэр бие нь муудаж, унасан. Тиймээс түүний эрүүл мэнд хийгээд сонгуулийн үр дүнд олон нийт санаа зовниход хүргэж байгааг тус улсын хэвлэлүүд онцолж байна.
Гэвч хэдэн хоног чимээгүй байсны эцэст Р.Т.Эрдоган кампанит ажлаа үргэлжлүүлж эхэлсэн байна. Тодруулбал, энэ амралтын өдрүүдээр Туркийн Измир хотод очиж, иргэдтэй уулзсан ба түүний бие муудсан шинжгүй байсныг хэвлэлүүд мөн тодотгож байна. Туркийн олон улсад эзлэх байр суурь сүүлийн жилүүдэд огцом нэмэгдэж буй. Орос, Украины үр тарианы экспортоос авхуулаад дайны зуучлагчаар ажиллаж байсан нь саяхан. Тиймээс дараагийн ерөнхийлөгч хэн болох эсэх нь олон нийтийн дунд хүлээлт үүсгэж байгаа юм.
SOURCE: BBC