Диснейн алдарт гүнжийн бүрэн хэмжээний кино болох “Бяцхан Лусын Дагина” кино тавдугаар сарын 26-нд нээлтээ хийх гэж буй. Киноны анхны трейлер цацагдсанаасаа хойш гол дүрийн жүжигчин бүсгүйн арьсны өнгөнөөс авхуулаад уг кино олон нийтийн дунд багагүй хэлэлцүүлэг өрнүүлсэн.
Тухайлбал, үргэлж цагаан арьстай гүнж гаргах бус, нийгмийн олон янз байдлыг хүлээн зөвшөөрч байгаа нь авууштай гэж үзэх тал байгаа бол байгаа зүйлийг байгаагаар нь гаргалгүй, хэт туйлширч байна гэж шүүмжлэх хэсэг мөн цөөнгүй байна. Гол дүрийн жүжигчнээс гадна Ариелийн эгч дүү нар бүгд ази, энэтхэг гээд өөр өөр гарал үүслийг илэрхийлсэн байгаа юм.
Дараагийн шүүмжлэл дагуулсан асуудал бол Ариелийн найз загас болох Флоундерийг дүрсэлсэн байдал байлаа. Сүүлд гарсан киноны албан ёсны постерууд дээр Флоундер хүүхэлдэйн кинон дээрхээсээ тэс өөр байсан нь олон нийтийг уг киног шүүмжлэхэд улам нөлөөлж байна.
SOURCE: CNN