Монгол Улсын арслан М.Мөнгөн агсаны нэрэмжит xүчит бөxийн барилдаан болно
Монгол Улсын Гавьяат тамирчин Ц.Шаравжмцын хүү Ш.Энхийн-Од АНУ-ын оюутны сагсан бөмбөгийн лигт Монголоос анх удаа тоглосон.
21 настай тэрбээр ирэх улиралд “Дэйтон” их сургуулийн багт тоглохгүй байхаар шийдсэн юм. Улмаар Ш.Энхийн-Од агенттай болж, NBA-ийн драфтад нэрээ өгсөн билээ.
Монгол тоглогч NBA-ийн драфтад нэрээ анх удаа өгч, шинэ тоглогчийн сонгон шалгаруулалтад оролцохоор болсон нь энэ.NBA-ийн драфтад түүний нэр албан ёсоор байршлаа.
Ингэснээр монголчууд мэргэжлийн сагсан бөмбөгийн хамгийн алдартай лигт монгол хүн тоглохыг харах мөч улам ойртлоо.
NBA-ийн драфт 2023 оны зургаадугаар сарын 22-нд АНУ-ын Нью-Йорк хотод болно.