БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сук Ёл АНУ-д зургаан хоногийн төрийн айлчлал хийж буй. Тэрбээр АНУ-тай хамтарсан БНАСАУ-ын эсрэг түүхэн гэрээнд гарын үсэг зурахаас гадна капитолд тавьсан илтгэлийнхээ үеэр ОХУ-ын Украинд эхлүүлсэн дайныг буруушаалаа.
Юн Сук Ёл ардчилсан орнуудтай ямагт эв санааны нэгдэлтэй байна гэдгээ үүгээр илэрхийлсэн байна. Юн Сук Ёл “Миний найз нөхөд, эрх чөлөө, ардчилалд аюул заналхийлэл учирлаа. БНСУ Украины эсрэг өдөөсөн энэ дайныг эсрэг хүчтэй зогсож байна” гэж хэлснийг хэвлэлүүд эш татаж байгаа юм.
Энэ илтгэлийн үеэр тэрбээр эрх чөлөө гэдэг үгийг 36 удаа, ардчилал гэдэг үгийг 18 удаа хэлсэн байна. Түүнчлэн БНАСАУ-ын ирж болзошгүй цөмийн аюул өндөр байгааг онцолж, Солонгосын хойгийн энх тайванд халдаж байна хэмээжээ.
Юн Сук Ёл өнгөрсөн оны 5-р сард ерөнхийлөгч болсноосоо хойш АНУ тэргүүтэй барууны холбоотнуудтай харилцаагаа бэхжүүлнэ гэдгээ ил тод харуулсаар ирсэн юм.
SOURCE: KOREA HERALD