Хиймэл оюун ухааны хамгийн сүүлийн үеийн дэвшилт бол ChatGPT. Харин ChatGPT зөвхөн асуусан асуултад хариулаад зогсохгүй, сэтгэл зүйн зөвлөгөө өгч эхэлсэн байна.
Тухайлбал, хэрэв та “би сэтгэл гутралд өртлөө” гэж бичвэл танд хариу болгож “ойлгож байна аа, энэ үед тань туслах хэдэн зөвлөгөөг өгье” гэж бичдэг болсныг олон нийт онцолж эхэлжээ. Хэдийгээр энэ нь найдвартай хийгээд бүрэн зөв зөвлөгөө болж чадахгүй ч интернэт дахь олон зөвлөгөөг хураангуйлж, танд товчлон хүргэх боломжтой аж.
Гэхдээ ChatGPT-ийн зүгээс энэ нь мэргэжлийн сэтгэл зүйчийг орлох боломжгүй гэдгийг анхааруулсан юм. Олон нийтийн хувьд энэ нь мэргэжлийн бус эсэх байх нь тийм ч хамаагүй байгаа нь харин Reddit зэрэг томоохон платформуудаас харагдаж байна. Тэд өөрийн хувийн асуудал, сэтгэл зүйн хямрал, салалтын дараах гутралаа давч гарахын тулд ChatGPT-ээс хэдийн зөвлөгөө хүсэж эхэлсэн байна. Зарим тохиолдолд энэ нь хэн нэгэн мэргэжлийн хүнд хандахаас ч илүү үр дүнтэй байгааг хуваалцсан нь хиймэл оюуны тасралтгүй хөгжлийн эрсдэлтэй талыг харуулж байна гэж шинжээчид үзэж байна.
SOURCE: AL JAZEERA