АНУ-ын ерөнхийлөгч асан Доналд Трамптай холбоотой асуудлууд даамжирсаар байна. Тодруулбал, сэтгүүлийн тоймч асан Э.Жин Кэррол гэх эмэгтэй Доналд Трампын эсрэг зарга мэдүүлж, Нью-Йорк хотын нэгэн их дэлгүүрт экс ерөнхийлөгч бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэх хэргийн талаар нарийн зүйлсийг дурджээ.
Тэрбээр "Доналд Трамп надад хүч хэрэглэснийг хэлэхээр би энд ирлээ. Энэ талаар хэлж байхад минь тэр намайг худал хэллээ гэж гүтгэж байсан. Тэр өөрөө худал ярьж, миний нэр хүндийг унагасан, би амьдралаа эргүүлэн авахаар энд ирсэн" гэж хэлсэн байна. Кэррол Трампыг 1996 оны хавар Бергдорф Гудманы хувцас солих өрөөнд өөрт нь хүч хэрэглэсэн, улмаар олон жилийн дараа энэ хэрэг олон нийтэд ил болсон үед түүнийг гүтгэсэн гэж буруутгаж, нэр төрд халдсан хэргээр шүүхэд өгчээ. Бүсгүй хэргийн тухай маш дэлгэрэнгүй ярьсан нь олны анхаарах сэдэв болж байгаа юм.
Трампд худалдааны зөвлөгөө өгч байхдаа түүнийг эелдэг, хөгжилтэй нэгэн гэж бодож, дараа нь найз нөхөддөө хэлэх зүйлтэй боллоо гэж бодож байснаа бүсгүй ярьсан. Гэвч Трамп өөрийг нь нэгэн хувцас өмсөж үзэхийг санал болгож, удалгүй хувцас солих өрөөнд бүсгүйд төсөөлөөгүй аймшигт зүйл тохиолдсоныг хэлжээ. Трамп түүний мэдэгдлийг удаа дараа няцаасаар ирсэн юм байна.
SOURCE: CNN