Ц.Золжаргал эмчийн энэ удаагийн зөвлөгөөнд шүд толботох “флюороз” өвчний талаар мэдээллэж байна. Усны агууламжинд байх фторын хэмжээ нь хэвийнээс их газар нутагт зонхилон тохиолддог учраас “нутагших өвчин” гэж онцолдог юм.
Зүүн бүсийн Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Дундговь, Өвөрхангай зэрэг аймаг хотуудын нутгийн хүмүүс энэ өвчинд өртөмтгий гэж хэлж болно.
Хэвийн хэмжээний усанд агуулагдах фторын хэмжээ нь 0,1- 1.2 мг байна.
Хэрвээ таны шүд алаг цоог болсон бол нэн даруй мэргэжлийн эмчид хандан эмчлүүлэх нь зүйтэй.
Хамгийн чухал нь фторын өндөр агууламжтай ундны усан дээр нэмээд фтортой шүдний оо хэрэглэх нь хүндрүүлэх аюултай.
Эмчийн зөвлөснөөр үндэсний “Urgana” брэндийн шүдний оо нь ямар нэгэн химийн аргаар гаргаж авсан кальци, фосфорын агууламжгүй. Монгол цагаан идээний дээж аарцнаас гаргаж авсан 100 хувийн цэвэр кальцитай эдгээрээ давуу талтай.
Иргэд энэхүү өвчнөөс урьдчилан сэргийлэхдээ:
- Ундны усыг заавал буцалгаж хэрэглэх
- Бороо болон цас, мөсний усыг шууд хэрэглэхгүй байх
- Хүүхдийг аль болох эрт хөхнөөс нь гаргахгүй байх
- Фтор агуулаагүй шүдний оо хэрэглэх
- Бага насны хүүхдийг урт, богино хугацаатай нутаг сэлбэж байх
- Мэргэжлийн эмчид цаг алдалгүй үзүүлэх