Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Б.Пүрэвдорж гишүүн горимын санал хэлэв.
Тэрбээр "Аялал жуулчлалын тухай хууль 33 зүйлтэй орж ирсэн боловч, 88 зарчмын зөрүүтэй санал гарсан байна. Тэгэхээр энэ нь яам, тамгын газарт очсон дарга нар хүнээ өөрчилдөг, мэргэжлийн бус томилгоо хийдгийг илэрхийлж байна. Хууль хоорондын зөрчилдөөн гарч, муу хууль болсныг гэрчилж байна. 33 зүйлтэй хуульд, 88 зарчмын зөрүүтэй санал гарна гэдэг УИХ-ын тамгын газар болоод ажлын хэсэг сайн ажилласных биз. Хууль хоорондын зөрчилдөөнийг арилгасан байх. Гэхдээ манай АН нягтлах зорилгоор долоо хоногийн завсарлага хүсч байна" гэв.