Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
“Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой нэр бүхий 80 шүүгдэгч, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан ес дэх өдрөө үргэлжилж байна.
- Энэ үеэр “Модун” ХХК-ийн ерөнхий захирал Д.Батбаяр, "Манай компани барилгын салбарт 30 жил үйл ажиллагаа явуулсан. Олон арван бүтээн байгуулалтыг хийсэн. Олон банк, санхүүгийн байгууллагатай харилцаж, бүтээн байгуулалтын ажлуудыг амжилттай гүйцэтгэсэн сайхан түүхтэй компани. “Модун” компанийн хэрэгжүүлсэн “Наран-Ухаа” төслийн санхүүжилтийн талаар мэдүүлэг өгье. Манай компани орон сууцны “Наран-Ухаа” төслийн санхүүжилтийн 5 тэрбумыг өөрийн санхүүжилтээр, 5 тэрбумыг Худалдаа хөгжлийн банкны санхүүжилтийн эх үүсвэрээр төслийн бүтээн байгуулалтын ажил 2013 онд эхэлсэн.
- Бид барилгын ажлын гүйцэтгэл 60 хувьд хүрсэн, зураг төсөл бүрэн хийгдсэн, үнэлгээ хийгдсэн, зах зээлийн судалгаа бүрэн хийсэн төслөө барьцаалж Хөгжлийн банкнаас 5.8 тэрбум төгрөгийн зээл авсан. 20 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилтээр энэ төсөл бүрэн хэрэгжиж дууссан" гэв.
- Харин “Хааны харгуй” ХХК-ийн захирал Х.Баттулга дараах тайлбарыг өглөө. Түүний хувьд Ц.Баатарбилэгт болон “Хааны харгуй” ХХК-д давуу байдал бий болгох зорилгоор “Монгол Ус” Төрийн өмчит үйлдвэрийн газрын Ашиглалт үйл ажиллагааны удирдлагын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Баярсайханд албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хоёр сая төгрөгийн хахуулийг дамжуулан өгч, гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн байдаг. Харин тэрбээр энэ үйлдлээ "НВЦ" компани зээл авахад тус компанийн удирдлагууд Хөгжлийн банкны удирдлагуудтай хүзүү сээрээрээ холбогдоод ууж идээд, хүүхэн шуухан дуудаж наргисан чинь хавтаст хэрэгт байгаа шүү. Улс төрийн нөлөө байгаа шүү дээ. Тухайн үед ЗГХЭГ-ын дарга хийж байсан Ж.Мөнхбат энд сууж байх ёстой хүн" хэмээсэн юм.
- Түүнчлэн Монгол Улсын Хөгжлийн банкны Хуулийн хэлтсийн захирал М.Золжаргал ярихдаа, зээлийн хүсэлтийг шийдвэрлэх 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Зээлийн удирдлагын хорооны хуралд гишүүнээр орж ажиллахдаа зээлийн саналд хийсэн эрсдэлийн дүгнэлт”-д “Төслийг санхүүжүүлэх нь эрсдэлтэй” гэж дүгнэсэн буюу “Бэрэн групп” ХХК нь зээлийн шаардлагыг хангаагүй байгааг мэдсээр байж дэмжсэн санал өгч, “Бэрэн групп” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгон Монгол Улсын Хөгжлийн банканд 44,311,962,051.84 төгрөгийн хохирол учруулсан байдаг. Харин тэрбээр энэ үйлдлээ "Зээлийн шаардлага хангахгүй "Бэрэн групп" ХХК-т зээл олгоход гарын үсэг зурж чадахгүй гэдгээ Н.Мөнхбат захиралд хэлэхэд "Хуулийн хүн татгалзсан байхад би гарын үсэг зурчихвал би хууль зөрчсөн болно. Золоо чи гарын үсгээ зурчих" гэсэн. Хөгжлийн банкны үе үеийн удирдлагууд дарамт шахалт үзүүлдэг байсан шүү" гэв.