Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Шведээс хөөргөсөн судалгааны зориулалттай пуужин Норвегийн газар нутагт унажээ.
Энэ асуудлаар Шведийн тал нэн даруй мэдэгдэл хийгээгүйд Норвегийн гадаад хэргийн яам бухимдалтай байгаагаа илэрхийлсэн байна. Шведийн сансрын корпорациас хийсэн мэдэгдэлд “Судалгааны пуужин тооцоолсноос арай урт зам туулж, баруун тийш газардлаа” гэжээ.
Түүнчлэн тус пуужин суурин газраас 10 км-ийн зайд унасан байна. Норвегийн гадаад хэргийн яамнаас уг ослыг маш аюултай үр дагаварт хүргэж болзошгүй байсныг анхааруулав. Норвегийн иргэний нислэгийн удирдлагын газар энэ ослын талаар Шведийн сансрын корпорациас гаргасан мэдэгдлээс олж мэдсэнээ мөн хэлсэн байна.
SOURCE: DW