Украины ерөнхийлөгч В.Зеленский БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жиньпинтэй утсаар ярьсан тухайгаа твиттер хуудаснаа жиргэлээ.
Тэрбээр энэ яриаг “урт бөгөөд утга учиртай” байсан гэж тодорхойлсон байна. Түүнчлэн талууд Орос, Украины дайн эхэлснээс хойш анх удаа холбоо тогтоож буй нь энэ юм. В.Зеленский энэ яриаг талуудын хоорондын харилцааг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэснийг мөн онцоллоо. Харин БНХАУ-ын тал уг яриаг ерөнхийлөгч нарын хооронд болсныг бататгаж, БНХАУ ямагт энх тайвны талд зогсоно гэдгийг илэрхийлсэн байна.
Ши Жиньпин “Хүн ам ихтэй, хариуцлагатай орны хувьд гал дээр тос нэмэхгүй” гэж хэлснийг хэвлэлүүд эш татаж байна. Өндөр хөгжилтэй, барууны орнуудтай харьцуулахад БНХАУ нь дайн эхэлсэн цагаас хойш төвийг сахих бодлого баримтаж ирсэн. Гэхдээ ОХУ-тай харилцаа холбоотой байгаа гэдгээ нуугаагүй юм.
SOURCE: BBC