“Ургана” брэнд дэлхийд анх удаа аарцтай шүдний 00-ны технологи боловсруулж, худалдаанд гаргаад байна. Тэгвэл энэхүү 00-г үйлдвэрлэж, таниулахад нийт 150 орчим хүний хөдөлмөр шингэсэн тухай “Ургана” брэндийн үүсгэн байгуулагч Б.Чанцалдулам ярьсан юм.
Тэрээр “Нэг ширхэг шүдний 00 гаргахад 150 орчим хүн оролцсон байна. Хөдөө орон нутгийн ойн нөхөрлөлүүд ойд хаягдсан түүхий эдүүдийг түүж өгсөн. Зарим бэлтгэн нийлүүлэгчид шатааж, түүхий эд гаргаж өгсөн. Мөн ХААИС-ийн маш олон эрдэмтэд үүний арга аргачлал дээр патентыг нь гаргасан. Маркетинг, борлуулалтын ажилтнууд гээд бүх оролцсон хүмүүсээ тооцохоор нийт 150 орчим хүн оролцож, нэг бүтээгдэхүүн гаргажээ.
Нэг бүтээгдэхүүнийг зах зээлд гаргахад ийм олон хүнийг ажлын байраар хангаж, эдийн засгийн эргэлтэд оруулж болж байгаа учир зах зээлд эрэлттэй байгаа хэд хэдэн бүтээгдэхүүнийг бид үйлдвэрлэж, Монголын болон гадаадын зах зээлд гаргавал манай улсын эдийн засагт томоохон үүрэг, ач холбогдол өндөртэй юм байна гэдгийг ойлгож, дараагийн бүтээгдэхүүнүүдийг гаргаж байна.
“Ургана” брэндийн аарцтай 00 нь маш олон онцлогтой. Тухайлбал, дэлхийн зах зээл дээрх бүх 00-нд кальци болон фотор ордог. Кальцийг та бүхний мэдэх шохойн чулуунаас ялгаж авдаг. Ялгаж авах явцад мөнгөн ус зэрэг химийн хүчтэй нэгдлүүдийг ашигладаг. 00 нь амны хөндийд дөнгөж өлөн дээрээ хэрэглэдэг учраас маш эмзэг бүтээгдэхүүн. Монголчууд дээр үед хатуу ааруул, сүү, сүүн хүчдэлийн бактертэй бүтээгдэхүүнийг их иддэг байсан учраас 32 цагаан шүдтэйгээ нас бардаг байсан. Үүнээс харахад дэлхийн 00-ны зах зээлд аарц гэдэг түүхий эдийг оруулъя гэж шийдсэн. Бид мөнгөн усаар ялгасан бүтээгдэхүүн хэрэглэхийн оронд цэвэр малын сүүнээс гаргаж авсан бүтээгдэхүүнээр хэрэглэх нь эрүүл мэндэд эергээр нөлөөлнө.
- Нэгдүгээрт, байгалийн гаралтай учир органик байна.
- Хоёрдугаарт, малчдын эдийн засагт дэм болно.
- Гуравдугаарт, шүдний эрүүл мэндэд маш хэрэгтэй байна” гэсэн юм.
“Ургана” брэндийн аарцтай шүдний 00 бүтэхэд чухал үүрэг гүйцэтгэж, эрүүл мэндийн талаас мэргэжлийн зөвлөгөө өгч ажилласан нүүр амны их эмч, “Ургана брэндийн зөвлөх эмч Ц.Золжаргал дараах мэдээллийг өглөө.
Тэрээр “Манай 00-ны найрлага нь маш өвөрмөц. Үндэсний үйлдвэрлэл буюу дотооддоо үйлдвэрлэсэн түүхий эдээр 00-гоо бүтээсэн нь маш давуу талтай.
Энэ 00 нь кальциа хатаасан аарцнаасаа гаргаж авсан. Кальци нь шүдний хамгийн чухал чанар болох хатуу, бат бэх байдлыг үүсгэдэг. Зарим 00 химийн найрлагатай фосфор, фотороос кальциа гаргаж авдаг бол Ургана брэндийн 00 нь 100 хувь органик, дэлхийд байхгүй, анхдагч 00 гэдгээрээ давуу талтай юм. Энэ 00-г тууштай хэрэглэснээр шүдний бах бэх байдал, цоорол зэрэгт эергээр нөлөөлнө. Мөн буульны үрэвсэл, нутагшлын өвчин гэж нэрлэдэг шүдний алаг цоо өвчин зэрэгт хүрч нөлөөлөх шүдний 00 юм. Мөн ямар нэгэн химийн найрлагагүй учир бага насны хүүхэд болон өндөр настай хүмүүс хэрэглэхэд сөрөг нөлөөгүй, шүдийг бэхжүүлэх эерэг нөлөөтэй” гэв.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.