Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
60 настай, эрэгтэй “З” гэгч согтуурсан үедээ 52 настай, эрэгтэй “Э”-ийн биед мэс ашиглан гэмтэл учруулж, улмаар 49 настай, эрэгтэй “Н” гэгчийн амь насыг хохироосон хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгааг мэдээллээ.
Тодруулбал, Цагдаагийн байгууллагад 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 20 цаг 54 минутад Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн тоотод “Гэмтсэн хүн байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Иргэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх, хэрэглэсэн үедээ хэрүүл маргаан үүсгэхгүй байж гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирох, холбогдохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.