Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар:
- Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл,
- Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр авах арга хэмжээний хэрэгжилтийн талаар,
- Монгол Улсын Хөгжлийн банкны 2022 оны санхүүгийн тайланд хийсэн олон улсын аудитын дүгнэлт, 2022 оны үйл ажиллагааны тайлан болон тус банкны 2023 онд төлөх гадаад бондуудын эргэн төлөлтийн нарийвчилсан төлөвлөгөө,
- Шивээхүрэн-Сэхээ боомтын хил дамнасан төмөр замын суурь бүтэц барих зөвшөөрлийн тухай зэрэг 24 асуудлыг хэлэлцэх болон танилцахаар төлөвлөжээ.
Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг 14:00 цагт танилцуулна.