Дэлгэрэнгүйг дээрх нэвтрүүлгээс үзнэ үү!
“Улс төрийн задлан” нэвтрүүлэг энэ удаа “шил” ажиллагааны хүрээнд олон мянган хүний ил болсон өрийн мэдээллийн талаар шинэ дугаараа бэлтгэлээ.
Үүнээс гурван хүний мэдээлэл анхаарал татаж байна. Тухайлбал, ТЕГ-ын дарга асан Хурц ЖДҮХ сангаас Гранд степп компаниараа дамжуулж 1.5 тэрбум төгрөгийн зээл авсан. Үүнээсээ 300 сая төгрөгийг нь л төлсөн.
Хур хөрөнгөтэй Б.Хурц “тагнуул” 2018 онд л төлчих ёстой байсан 1,5 тэрбум төгрөгийн ЖДҮХ сангаас авсан зээлээ одоо хүртэл төлж дуусаагүй байна. 1,2 тэрбум төгрөгийн өрөө төлөхгүй таван жил “ширлэлээ”. Та бидний татварын мөнгийг түр хэрэглээд өгье гэж авчхаад өгөхгүй таван жил “луу унжлаа”.
ТЕГ-ын дарга асан Б.Хурц нь 53,5 тэрбумын үнэт эдлэлтэй, 20 га газартай, үл хөдлөх хөрөнгөтэй. Өрөө төлчих өчнөөн хөрөнгөтэй, мөнгөтэй байж, татвар төлөгч бидний мөнгөнөөс хумслах нь ичгүүртэй зүйл мөн.
Шил ажиллагааны хүрээнд https://shilen.gov.mn/ сайтаас зээлээ төлөөгүй хэдэн мянган хүний мэдээллийг харж болно.