Найман жилийн өмнө цацагдсан дуучин Эд Ширан “Thinking out loud” дуу нь YouTube дээр 3.5 тэрбум хүний хандалттай. Гэвч энэ дуу нь алдарт дуучин Марвин Гэйн “Let’s get it on” дууг дуурайсан буюу хулгайлсан гэж Марвин Гэй болон түүний хамтран зохиогч Эд Тоунсэнд нарын гэр бүлийнхэн буруутгажээ. Улмаар тэд зохиогчийн эрхийн маргаан үүсгэсэн байна.
Дуучин Эд Ширан өнөөдөр Нью-Йорк хотын шүүхэд ирж, Марвин Гэйн дууг хулгайлаагүй гэдгээ гэрчлэхээр ирсэн юм. Өдгөө 32 настай, Греммийн шагналт тэрбээр Марвин Гэйн 1973 оны алдарт дууг хулгайлгаагүй гэдгээ гэрчилсэн байна.
Харин түүнд тоглолт дээрээ нэг удаа Марвин Гэйн дууны үгийг “Thinking out loud” дуундаа ашигласан бичлэгийг нь харуулахад Эд Ширан “Заримдаа би нот ижил дуунуудыг хольж, микс хийдэг” гэж хариулсан байна. Түүнчлэн өөрийг нь энэ асуудалд буруутгаж байгаад багагүй бухимдаж буйгаа дуучин илэрхийлснийг хэвлэлүүд онцолж байгаа юм.
SOURCE: BBC