Францад суух БНХАУ-ын элчин сайд Лу Шае “Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнууд олон улсын эрх зүйн дагуу хүлээн зөвшөөрөгдсөн статусгүй” гэж хэлснээсээ болж багагүй шүүмжлэлд өртөөд буй. Франц болон хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан Эстони, Латви, Литви зэрэг улсууд Лу Шаегийн хэлсэн үгс БНХАУ-ын Орос, Украины дайн дахь албан ёсны байр суурь эсэхийг асууж, шаардаж эхэлсэн. Учир нь БНХАУ ОХУ-ын ойрын холбоотон гэдгээ сүүлийн саруудад хийсэн өндөр дээд түвшний айлчлалуудаараа харуулсан төдийгүй Орос, Украины дайнд барууны орнууд шиг ОХУ-ыг буюу В.Путиныг шууд буруутгаагүй. Тиймээс БНХАУ-ын өндөр дээд албан тушаалтны хэлсэн үг олон нийт БНХАУ-ын “төвийг сахих” статуст эргэлзэхэд хүргээд байсан юм.
Харин БНХАУ-ын талаас хэсэг чимээгүй байсны эцэст тус улсын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нинг хариуд өглөө. Тэрбээр “БНХАУ бүх улсын тусгаар тогтнол, хил хязгаарыг хүндэтгэх ба НҮБ-ын дүрэм, зарчмыг чандлан сахина” гэж мэдэгдсэн байна. Түүнчлэн Франц дахь БНХАУ-ын элчин сайдын яамнаас мэдэгдэл гаргаж “Элчин сайдын хэлсэн үгс хувь хүний үзэл бодол. БНХАУ-ын байр суурийг илэрхийлэхгүй” гэсэн байна.
SOURCE: BBC