Цагдаагийн байгууллагад энэ сарын 22-ны өдөр "Нийслэлийн Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах байрны гадна зогсоолд байрлуулсан 27 тооны тээврийн хэрэгсэлд халдан эд зүйл хулгайлсан байна” гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ.
Дуудлагын дагуу тус дүүргийн цагдаагийн газрын II хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид мөрдөн шалгах, эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгуулж 18 настай, эрэгтэй Б нь 16-30 настай О болон Б нартай бүлэглэн үйлдсэнийг тогтоон баривчилж, мөрдөн шалгах ажиллааг үргэлжлүүлж байна.
Иймд иргэд Та бүхэн энэ төрлийн гэмт хэрэгт хохирохоос урьдчилан сэргийлж сэжигтэй үйлдэл, этгээдийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт цаг алдалгүй мэдээлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
Эх сурвалж: ЦЕГ