Парист суух БНХАУ-ын элчин сайд хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улс орнууд одоо ч олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, албан ёсны статусгүй гэж хэлснээсээ болж шүүмжлэл дагуулж буй. Тэрбээр мөн Крым нь Украины бүс нутаг эсэхэд эргэлзэж байгаа утга бүхий үг хэлсэн. Франц болон хуучин зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан Эстони, Латви, Литви улсууд Хятадын элчин сайдын хэлсэн үгийг буруутгаж байгаагаа хэдийн илэрхийлсэн. Харин Украины ерөнхийлөгчийн зөвлөх Михайло Подоляк “Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан улс орнуудын статусыг олон улсын эрх зүйд тусгасан” хэмээгээд Хятадын талаас ийм үг сонсох утгагүй байгаа талаар хэлжээ. Дээрх улсуудын эрх баригч нар Хятадын элчин сайдын хэлсэн үг БНХАУ-ын Орос, Украины дайнд эзлэх албан ёсны байр суурь мөн эсэхийг ийн асууж эхэлсэн байна.
SOURCE: AL JAZEERA