Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Цагдаагийн байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу дөрөвдүгээр сарын 17-21-ний өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 29,767, мөрдөн байцаалтын 2,998 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ.
Шүүхэд шилжүүлэх саналтайгаар 341 хэргийг Прокурорын байгууллагад хүргүүлсэн байна. Үүнд:
- Хүний амь хөнөөх гурав,
- Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 129,
- Өмчлөх эрхийн эсрэг 148,
- Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 19,
- Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг долоо,
- Хүрээлэн байгаа орчны эсрэг 12,
- Хууль сахиулагчийг эсэргүүцэх нэг,
- Хүүхдийн эсрэг хоёр,
- Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гурав,
- Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах найм,
- Худал мэдээлэл тараах хоёр,
- Бусад долоон хэрэг багтсан байна.
Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газар