БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сук Ёл Ройтерс агентлагт өгсөн ярилцлагадаа Хятадыг Тайванийг хүчээр нэгтгэх оролдлого хийж байна хэмээн буруутгаж, БНСУ ийм үйлдлийг эрс эсэргүүцэж байгааг хэлсэн юм.
Үүнд БНХАУ-ын талаас дургүйцэж байгаагаа илэрхийлсэн ба хоёр орны харилцаа ийн хямралтай байгаа нь БНСУ-ын ерөнхийлөгч АНУ-д дээд хэмжээний уулзалт хийхээс өмнөхөн болж буйгаараа анхаарал татаж байгаа юм.
Тодруулбал, БНХАУ-ын гадаад хэргийн дэд сайд тус улсад суух БНСУ-ын элчин сайдтай уулзах үеэрээ энэ асуудлыг хөндөж, БНХАУ-ын тал таатай хүлээж авахгүй байгааг шийдэмгий илэрхийлсэн гэдгийг эх сурвалжууд мэдээлж байна. БНСУ-ын ерөнхийлөгчийн энэ долоо хоногт АНУ-д хийж буй айлчлал нь 2011 оноос хойших анхных бөгөөд талуудын хэлэлцэх сэдвийн дээгүүрт Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь тогтвортой байдлын асуудал бичигдэж байгаа билээ.
SOURCE: KOREA HERALD